ТОДРУУЛГА: Япон жуулчинг зодож, дээрэмдээгүй, авах ёстой мөнгөө л авсан
Цахим орчинд Япон жуулчинг зодож, мөнгийг нь дээрэмдсэн гэх мэдээлэл цацагдсан.
Уг мэдээллийн талаар СБД-ын Цагдаагийн газраас тодруулахад "Япон Улсын иргэн С нь энэ сарын 14-21-ний өдрүүдэд Монгол Улсад аялахаар ирэхдээ Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо ... байрны ... дугаар тоотод оршин суух Ж-нд 7 хонохоор тохирчээ.
Япон Улсын иргэн С нь 2023.07.18-ны өдөр Ж-ын гэрт байхдаа архи ууж согтоод найз эмэгтэй Д-г оролдохоор нь явуулсан.
Тэгээд тохирсон ёсоороо гэрийнхээ мөнгийг аваагүй байсан тул утсаар нь залгахад "Хаан бууз"-д байна гэхээр нь хойноос нь очоод гэрийн төлбөрийн мөнгө 400 мянган төгрөг авсан гэж сая мэдүүлэг өгсөн байна" хэмээлээ. Мөн иргэн Ж нь цахим орчинд тарсан мэдээллийг устгаж, мэдээллийн зарим нэгэн сайтад хариуцлага тооцуулах хүсэлтийг өгсөн байна.
Ж нь Япон улсад сурч байсан япон хэлтэй. 2022 оны 12 сард Вьетнам Улсад аялж байх явцдаа тэд танилцсан аж.









