СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Норд бенз“-тэй явсан залуус онхолдож, жолооч нь НАС БАРЖЭЭ

2023 оны 7 сарын 24

Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн Ботгоны хавцал гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 160 км-т, сумын төвөөс урд зүгт 60 км-т/ Автозамын зорчих хэсгийн хажуу тал руу ачааны автомашин онхолдож, автомашины бүхээгт хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 12:05 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход тус аймгийн Булган сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан “Норд бенз” загварын зүтгүүр автозамын хажуу тал руу онхолдож, автомашины бүхээг дотор жолооч Э/24 настай, эрэгтэй/ хавчуулагдаж нас барсан тул 20 минут ажиллан цогцсыг гарган тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн мөрдлөгчид, зорчигч иргэн И /25 настай, эрэгтэй/, Э19 настай, эрэгтэй/, Э /17 настай, эмэгтэй/ нарыг эсэн мэнд гарган тус сумын Эрүүл мэндийн төвд тус тус хүлээлгэн өгсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
2
yay an post
sad an post
17
ouch an post
9
confuse an post
7
angry an post
5
649153
45 эможи

T
2023-07-26 11:48
Битгий худлаа мэдээлэл тавиж байгаач мэдээлэл тавиж байгаа юм бол үнэн баттааг тавих хэрэгтэй эмэгтэй огт байхгүй бүгд эрэгтэй байгаа шүү!!!!
Иргэн
2023-07-25 20:53
Jolooch ur chadvaraa deeshluul, haruytslagatai bai, mashin joloodoj yvahdaa arhi ogt uuj bolohgui, gerlee shiljuul, durem hurdaa nyagtal. ami nas hamgaas unetei
Я
2023-07-24 13:52
жуулчид аль хямд төсөрийг хайж явдаг хүмүүс шүү дээ. хөдөө бол үнэгүй хоол идээд үнэгүй байрлах санаатай. хотод ирэхээрээ хямд гэр байшинд хоног төөрүүлж байгаад буцдаг. зарим нь малгай тавьбал манайх гээд даврана.
keyboard_arrow_up