Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих төслөөс хуурамч бичиг баримт бүрдүүлэн санхүүжилт авчээ

2023 оны 7 сарын 24

Arslan.mn

Завхан аймгийн прокурорын газраас тус аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Д.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний төсөлд өөрийн хамаарал бүхий хүмүүсийн баримтыг хуурамчаар бүрдүүлэн өгч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн сангаас санхүүжилт авч, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Завхан Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649151
0 эможи

keyboard_arrow_up