Гэр хорооллын гудамж, шороон замтай нийлдэг хэсгүүдэд цэвэрлэгээ хийх хүн хүч, машин техникийг нэмж гаргав

2023 оны 7 сарын 24

Arslan.mn

Өнөөдөр өглөө 05:00 цагаас эхлэн зам цэвэрлэгээ хийгдэж эхэлснийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа мэдээллээ. 

Тодруулбал "Зайсангийн гудамж, Дарь-эхийн зам, Дамбадаржаа, Монель, Их засаг 1,000 оюутны байр орчим, Баянхошуугийн зам, Өргөө кино театрийн арын уулзвар, Эх нялхсын уулзвар, Ард Аюушийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрны баруун зүүн тал, Гандигийн гудамж, Нүхт, Өлзийт,Чингүнжав, Энхтайваны өргөн чөлөөний замуудад үерийн усаар түрэгдэж орж ирсэн хайрга шороог цэвэрлэж замыг чөлөөлөх ажлууд хийгдэж байна. 

Ялангуяа гэр хорооллын гудамж шороон замтай нийлдэг хэсгүүдэд илүү шороо урсаж орж ирж байгаа тул хүн хүч, машин техникийг нэмж гаргасан" гэлээ.

зурагзураг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649142
0 эможи

keyboard_arrow_up