ТОДРУУЛГА: Ялтан цахим бугуйвч ГАР ТҮЛСЭН гэх гомдол, хүсэлт гаргаагүй

2023 оны 7 сарын 24

Arslan.mn

Цахим хуудсаар "Гарандаа цахим гавтай жирэмсэн бүсгүй. Орон нутагт амьдардаг. Гав гарыг нь бор сорвитой болтол түлсэн ч нөгөө гаранд нь сольж өгөөгүй" талаар мэдээлэл цацагдсан. 

Тэгвэл бид энэ асуудлын талаар ШШГЕГ-аас тодруулахад "Я нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.21-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор 17.3-1 заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар ЗЭХЯ шийтгүүлсэн. Ялтныг 2023.05.01-ний өдөр хүлээн авч цахим бугуйвч зүүж ялыг эхлүүлсэн. Нийт 64 хоног цахим бугуйвч зүүж ШШГТХ-ийн 154.1.6.нийтэд тустай ажил хийх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан жирэмсэлсэн бол төрөхөөс өмнөх 60 хоног, төрснөөс хойш 1 жил хүртэл хугацаагаар гэж заасны дагуу 2023.07.04-ний өдөр ЭШГА-г түдгэлзүүлж цахим бугуйвчийг авсан. 

Тус ялтны зүгээс цахим бугуйвч гар түлсэн талаар гомдол, хүсэлт гаргаагүй бөгөөд харин цахим бугуйвч бариад байна гэх хүсэлтийн дагуу цахим бугуйвчийн оосор сунгаж зүүсэн." гэх мэдээллийг өглөө. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649132
1 эможи

W
2023-07-25 10:49
Muusain yaltanguud yuu gej ch hudlaa shaaj medne shu!
keyboard_arrow_up