П.Эрхэмбулган: Хүчдэлд цохиулж хүн нас барсан гэсэн мэдээлэл ТАШАА

2023 оны 7 сарын 24

Өнөөдөр “Peace mall” худалдааны төвийн орчимд нэгэн иргэн хүчдэлд цохиулж, эмнэлэгт хүргэгдсэн. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.


-Хүчдэлд цохиулсан иргэний биеийн байдал ямар байна вэ?

-Долоодугаар сарын 23-ны 16:55 цагт ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн хүлээн авах тасагт хүчдэлд цохиулсан гэсэн асуумжтай өвчтөн түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн. Одоогийн байдлаар өвчтөний амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байна.

-Ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Өвчтөн савж унасан тул томограф болон рентген шинжилгээ хийсэн. Баруун мөрөөр орж тохойгоор гарсан түлэнхийн шархыг боож, салбар эмнэлэгт хэвтүүлэн, зохих эмчилгээ хийж байгаа.

-Хүчдэлд цохиулсан хүүхэд нас барсан гэсэн мэдээлэл гарсан?

-Энэ мэдээлэл ташаа. Хүчдэлд цохиулж хүүхэд нас барсан гэх дуудлага мэдээлэл ирээгүй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649125
0 эможи

keyboard_arrow_up