Хүүхдийн парк энэ сарын 23-наас эхлэн хэвийн ажиллахаар боллоо

2023 оны 7 сарын 21

Үндэсний соёл амралтын хүрээлэн долдугаар сарын 23-наас үүд хаалгаа нээхээр болжээ. 

Нийслэлд долдугаар сарын эхээр болсон үерийн улмаас хүүхдийн парк усанд автаж, тодорхойгүй хугацаанд ажиллахгүй болсноо мэдэгдсэн. 

Энэ хугацаанд үерийн дараах ус зайлуулах, бүрэн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэл, тоглоом, техник нэг бүрийн аюулгүй ажиллагааг шалгах зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649122
0 эможи

keyboard_arrow_up