УЕПГ: Голын гольдрол өөрчилж барьсан ААН, зөвшөөрөл өгсөн албан тушаалтнуудыг шалгуулах ажлын хэсэг байгуулав

2023 оны 7 сарын 21

Монгол Улсын Ерөнхий сайдаас “Нийслэл Улаанбаатар хотод үүссэн үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас төр, олон нийтэд учирсан хохирлыг үерийн далан, суваг таглаж барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан, хууль зөрчиж газар олгосон эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах тухай” хүсэлтийг прокурорын байгууллагад ирүүлсэн.

Улсын ерөнхий прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хүсэлтийг шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсэг нь усны сан бүхий газарт тогтоосон хамгаалалтын бүсийг зөрчиж газар олгосон, барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, шийдвэр, үер, усны аюултай нөхцөл байдал үүссэн шалтгаан нөхцөл, хохирлыг тодорхойлсон баримт бичгийг холбогдох байгууллагаас гаргуулан авах, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мөрдөх байгууллагад шилжүүлж шалгуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649120
0 эможи

2023-07-23 15:55
шалгаж шоронд хийлээ ч гольдирол нь өөрчлөгдсөн гол үерлэсээр байх болно
Зочин
2023-07-22 10:11
шалгаад яахын . шууд нураа
Зочин
2023-07-21 16:48
Маш зөв.Хэдий ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр болж байгаа ч одоо ч болов анхаарч байгаа нь аштай юу.Дахиад үер болвол үүнээс ч илүү хохирол амсана
keyboard_arrow_up