Хөдөлмөр эрхлээгүй иргэдийг ажлын байраар хангаж, Дайргын гол дагуух хог хаягдлыг цэвэрлэжээ

2023 оны 7 сарын 21

Arslan.mn

Онги-Таац голын сав газрын захиргаа Өвөрхангай аймгийн БОАЖГ, ХХҮГ, Арвайхээр ТҮГ-тай хамтран Дайргын гол дагуух 13 тонн хогийг цэвэрлэж, хогийн нэгдсэн цэгт хүргэжээ.

Ингэхдээ аялагчид ихээр амардаг Дайргын гол дагуух 12 км газрын хог, хаягдлыг түүсэн байна. 

Энэхүү цэвэрлэгээний ажилд хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөрийн насны 15 иргэнийг тав хоногийн хугацаанд ажиллуулсан аж. 

Иймд аялал зугаалгаар явж байгаа иргэдийг байгальд хог хаяхгүй байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уриаллаа. 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649116
0 эможи

keyboard_arrow_up