Олон тооны ямаа төмөр замын хориг хашаанд орж гал тэргэнд ДАЙРАГДЖЭЭ

2023 оны 7 сарын 21

Arslan.mn

Энэ 07 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах төмөр замын 156 дугаар километрийн 5-6 дугаар зуутад 11 тооны ямаа төмөр замын хориг хашаанд орж галт тэргэнд дайрагдан галт тэргийг саатуулсан байна.

Галт тэрэг нь олон тооны жинтэй ачаа тээвэрлэж яваа энэ том хөдлөх механизм нь тээврийн хэрэгсэл шиг тэр дороо зогсох буюу эгнээ байраа өөрчлөх боломжгүй, яаралтай тормоз хийлээ гэхэд 800-1000 метр газрыг туулж байж зогсдог иймд малчид та бүхэн өөрийн эд хөрөнгөө хамгаалж малаа төмөр замын аюултай бүсээс холуур бэлчээх, малаа хариулгагүй орхихгүй байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
3
wow an post
1
yay an post
sad an post
21
ouch an post
confuse an post
2
angry an post
5
649112
48 эможи

иргэн
2023-07-21 23:21
Малын эзэн малаа сайн хар, хариул. Төмөр замын зам, гарам руу малаа бүү оруул
keyboard_arrow_up