Сураггүй алга болсон малчныг ЭСЭН МЭНД олжээ

2023 оны 7 сарын 21

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай багийн “Агьт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 65 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т/ Малчин Г нь өчигдөр /2023.07.20/ өдрийн 15:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон байна.

Энэ тухай дуудлагыг 22:40 цагт ОБГ хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг мөн Цагдаагийн тасгийн алба хаагчид малчин Г /36 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг 22:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, /2023.07.21/-ний өдрийн 00:45 цагт гэрээс нь зүүн хойд зүгт 25 км-т малчин Д-ын гэрээс эсэн мэнд олжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649103
0 эможи

keyboard_arrow_up