Чонын бэлтрэгийг байгальд тавихаар холбогдох байгууллагад шилжүүллээ
2014 оны 7 сарын 30
Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэсгийн алба хаагч нар 2014 оны 07 дугаар сарын 24 нд үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаад иргэний мэдээллийн дагуу ХУД-8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс чонын бэлтрэгийг олж холбогдох байгууллагуудад мэдэгдэж Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, амьтан хамгаалах нийгэмлэгийн тэргүүн С.Дамдинсүрэнд байгаль дэлхийд нь тавьж, дасгуулахаар хүлээлгэн өгч ажиллаа.
Тус бэлтрэгийг багад нь хүн тэжээж байсан байж болзошгүй байгаа тул иргэдэд иймэрхүү үйлдлийг гаргахгүй байхыг тус цагдаагийн хэлтсээс анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6491
0 эможи