“Доллар“ Мөнхөө бөхчүүд, унаач хүүхдүүдийг 100 сая төгрөгөөр шагнажээ

2023 оны 7 сарын 20

Arslan.mnМонголчууд бид нэгэндээ нэр хоч өгөхдөө сайн ард түмэн билээ. Тэгвэл энэ жилийн наадмын үзүүр, түрүүний бөхөд 5000-10000 ам.доллар өгсөн эр бол “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ны захирал С.Мөнхбат. Ойр тойрныхон нь түүнийг доллар Мөнхөө гэдэг юм билээ. Угаасаа байгаагаа бусдад өгч явдаг нэгэн гэнэ шүү. Ам.доллар байвал доллар өгч, төгрөг байвал төгрөг өгсөөр ийнхүү доллар Мөнхөө гэх нэртэй болсон байх юм.

Тэрбээр  Тулгар төрийн 2232, Их монгол улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд 10.000 доллар, үзүүрлэсэн  бөхөд 5.000 доллар тус бүр гардуулж хэлсэндээ хүрсэн. Үүнээс гадна хурдан морины уралдааны зургаан насны морьдын Айргийн таван морины унаач хүүхдүүдийг тус бүр нэг сая /1 000 000/ төгрөгөөр урамшуулсан.

Өөрөөр хэлбэл доллар Мөнхөө энэ баяр наадмаар амжилт үзүүлсэн бөхчүүд болон унаач хүүхдүүдийн урамшуулалд 100 орчим сая төгрөг зарцуулсан бийлэгжүү нэгэн болж таарлаа.

Түүний талаарх мэдээллийг нээлттэй мэдээллийн сангаас шүүхэд “Азуре Коал Монгол Майнинг” /Azurе coal mongolia mining/ ХХК-ны үүсгэн байгуулагч болох нь нээлттэй мэдээллийн сангаас харагдаж байв.

Доллар Мөнхөө буюу С.Мөнхбатын ам.доллар, мөнгө цацахаас гадна байр ч харамгүй тараадаг гэнэ лээ. Өмнө нь “Түмний байр” төслийг санаачлан эхлүүлж хоёр ч хүнийг орон байртай болгосон гэдэг юм билээ.

Сураг ажиг тавих нь ээ нэг эхнэр, нэг хүүхэдтэй, залуугаараа баяжсан нэгэн гэх юм билээ. Ямартай ч доллар Мөнхөө  нь Английн Wonderful power mining компанийн хувьцаа эзэмшигч байдаг шүү. Үүгээр зогсохгүй Дорноговь аймагт нүүрсний томоохон ордын лиценз эзэмшдэг бөгөөд Асгатын мөнгөний ордыг авчихсан гэсэн яриа байдаг. Үнэн худал нь цаг хугацааны эрхээр тодрох бизээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
3
angry an post
1
649098
34 эможи

Zochin
2023-07-22 23:04
yag neg ehner neg hyyhedtei yu
Зочин
2023-07-22 11:37
Энэ аглуу алиа салбадай юу.в дээ
Иргэн
2023-07-21 15:59
Эцэг эхтэй идэх хоолтой нь ч яахав өнчин хүүхдүүдииг л олж өгвөл чухал юмдаа асрамжиин биш
алдартан
2023-07-21 14:59
аав хүү 2 бна ардын уяач бн цаана чин
монгол хүн
2023-07-21 14:58
дундгови уяач г шагнаач та нар ардийн хүү хүн бишүү
Сайнуу сайхан сэтгэлтэй мундаг залууд
2023-07-21 14:35
Баяр хүргэе эгчдээ иуслаач орон байрны ая бдолцооч гуйж байна Чулууны Энхжаргал 55 настай
Зочин
2023-07-21 11:26
Neg ehnertei gh shig
зочин
2023-07-20 23:13
юу юутай нь хамаа алга гэхдээ бахархмаар сайхан үйлс буян хийж бгаа залуу бнаа баярлалаа. Хүн баярлуулах шиг буян гэж хаа байхав
hah
2023-07-20 20:17
ene agluu mongonii uner andahguumaa
keyboard_arrow_up