“Найрамдал-2“ зусланг Хөвсгөл нуурын эрэгт 1000 хүүхдийг хүлээж авах цогцолбор байгуулна

2023 оны 7 сарын 20

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Найрамдал-2" зусланг Хөвсгөл аймагт байгуулахаар болсон талаар хэллээ.

Тэрээр ""Найрамдал-2" зусланг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд байгуулахаар 60 га газар авсан. Хөвсгөл нуур бол Монголын хамгийн үзэсгэлэнт газрын нэг. Тиймээс энд хүүхдийн зуслан байгуулахаар зураг төслийн ажил нь хийгдсэн. Ирэх оноос бүтээн байгуулалтынх нь ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Нэг ээлжиндээ 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай томоохон цогцолбор баригдана" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649095
1 эможи

keyboard_arrow_up