Д.Анхтуяага: “Таны бичиг баримт бүрэн бол үржлийн мал, амьтны импортын мэдэгдлийг өдөртөө авна”

2023 оны 7 сарын 20

Arslan.mn

Монгол Улсад үржлийн мал, амьтан импортлоход тавих шаардлагын талаар ГЕГ-ын Хорио цээрийн хэлтсийн ГУБ Д.Анхтуяагаас тодрууллаа.

-
Үржлийн мал, амьтныг хэрхэн импортолдог вэ?
-Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад” байна” гэж заасан. Малын чанар, үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэх зорилгоор Малын генетик нөөцийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасны дагуу жилд оруулах  мал амьтан, үржүүлгийн бүтээгдэхүүнийг төрөл, тоо хэмжээг Засгийн газрын тогтоолоор баталж, квот олгодог.

Мал амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг импортлохын өмнө импортын мэдэгдэл авах ёстой. Импортын мэдэгдэл авахын тулд дараах материалуудыг бүрдүүлдэг. Үүнд, албан хүсэлт, Худалдан худалдан авах гэрээ, Олон улсын гэрчилгээ, Мал амьтан импортлох тусгай зөвшөөрөл, Импортлогч орны мал эмнэлгийн шинжилгээний бичиг гэсэн холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлдэг.

-Энэ онд хэчнээн үржлийн мал, амьтныг импортолсон бэ?
-
Энэ оны эхний хагас жилд Польш, ОХУ, Францаас үржлийн адуу 140, үржлийн үхэр 162 толгой, 1062 бүл зөгий импортолжээ.

-Гаалийн байгууллага үүнд ямар хяналт шалгалт хийдэг вэ?
-
Бичиг баримтын, бусад хяналт шалгалтыг хийдэг. Бичиг баримтыг хяналтаар дээрх шаардлагуудыг хангасан эсэхийг нягтлах юм. Бичиг баримтын зөрчилгүй нөхцөлд импортлох амьтан, ургамал, бүтээгдэхүүн, түүнийг тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлд мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн анхдагч үзлэг, шалгалт хийдэг.

Анхдагч үзлэг, шалгалтаар зөрчил илрээгүй нөхцөлд  гаалийн бүрдүүлэлтийг хийж, татвараа орон нутгийн Мал эмнэлгийн газарт  шилжүүлж, хорио цээрийн дэглэмд оруулдаг . Түүнээс хойших хяналт Мал эмнэлгийн ерөнхий газарт хамаардаг.

-Гаалийн байгууллагаас импортын мэдэгдлийг хэрхэн авах вэ, ямар хугацаа зарцуулдаг бол?
-Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд  импортлогч иргэн, ААН хилээр нэвтрүүлэхийн өмнө Гаалийн ерөнхий газарт цахим www.caps.gaali.mn сайтаар дараах материалуудыг бүрдүүлж илгээснээр импортын мэдэгдлийг цаг алдахгүй өдөртөө ч авах боломжтой.  Үүнд:

  • Албан хүсэлт
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Худалдах худалдан авах гэрээ
  •  Үржлийн мал амьтан импортлох тусгай зөвшөөрөл
  •  Мал эмнэлгийн ерөнхий газрын ОУ-ын гэрчилгээ
  • Тухайн улсдаа хорио цээрт орсон тухай шинжилгээний дүн
  •  Орон нутгийн Засаг даргын захирамж гэх мэт

-Баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649090
0 эможи

keyboard_arrow_up