Автобусны жолооч явган зорчигч дайрч хөнөөгөөд, ЦОГЦСЫГ НЬ ЖАЛГАНД НУУЖ, хэргийн газраас зугтжээ

2023 оны 7 сарын 20

 Улаанбаатар Увс аймгийн чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Ач буян трэйвел” ХХК-ийн автобусны жолооч зургадугаар сарын 22-нд явган зорчигч дайрч, хөнөөгөөд цогцсыг нь ээлжийн жолоочтойгоо хамт зөөвөрлөж, хэргийн газраас зугтжээ.

Тодруулбал, Улаанбаатар хотоос Увс аймаг руу зорчигч тээвэрлэж явсан автобусын жолооч 53 настай эрэгтэй Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи хэмээх газар зам тээврийн ноцтой осол гаргаж, хэргийн газраас зугтсан байна.

Осол болсон үед автобусны жолооч ээлжийн жолоочтойгоо хамт цогцсыг нь зөөвөрлөж, жалганд нуусан болохыг зорчигчид цагдаад мэдэгджээ. 

Уг хэргийг  Архангай аймгийн цагдаагийн газар шалгуулж  байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
5
yay an post
sad an post
4
ouch an post
3
confuse an post
4
angry an post
23
649085
41 эможи

Тэр олон хүний нүдэн дээр нуучихсан болж таарч байна уу эрүүлүү
2023-07-20 16:20
Зочин
Тэр олон хүний нүдэн дээр нуучихсан болж таарч байна уу эрүүлүү
2023-07-20 16:20
Зочин
Зочин
2023-07-20 14:11
бузар гэж, монгол хүн мөн үү. монгол хүн захын хятадаас муухай болжээ.
keyboard_arrow_up