Гавьяат тамирчин, хурандаа Б.Цэвээндаш 608 километр зам туулахаар 12 дахь өдрөө ГҮЙЖ БАЙНА

2023 оны 7 сарын 19

Arslan.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Үйлдвэр эрхэлсэн дарга, Монгол Улсын гавьяат тамирчин, хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатараас Хэнтий аймгийн Дадал сум хүртэл 608 километр замыг туулахаар 12 дахь өдрөө гүйж байна.

Тэрбээр Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн түүхт 50 жилийн ой, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-т зориулан гүйж байгаа бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 07-нд Сүхбаатарын талбайгаас гүйлтээ эхэлсэн юм.

Хурандаа Б.Цэвээндаш 2023 оны 7 дугаар сарын 18-ны 13.00 цагт 402 километр замыг туулж, өөрийн төрсөн нутаг болох Бэрх тосгонд хүрсэн бөгөөд тус тосгоны удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.

Arslan.mn

Энэхүү гүйлт нь төрийн цэргийн алба хаагчийн бие бялдрын бэлтгэлжилт, тэсвэр хатуужлыг харуулах, спортоор хичээллэхийг уриалахаас гадна байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалах зорилготой гэдгийг Монгол Улсын гавьяат тамирчин Б.Цэвээндаш онцолсон юм.
Хурандаа Б.Цэвээндаш 2012, 2016 онд дэлхийн дээвэр Эверестийн оргилд Монгол Улсын төрийн далбааг хоёронтоо мандуулсан бахдам амжилтаараа 2016 оны шилдэг тамирчнаар шалгарч байсан билээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649072
0 эможи

erka
2023-07-20 13:48
erguu malnuudaa guihees oor hiihum alaguu tamiin togooni ulger zobhon mongold boloh um bie bienee dagaad guigeed baih um demii baahan mongo urj mashin tehnik daguulsnaas ter mongooroo ger orongui humuust ger ogooch icheechee
Зочин
2023-07-19 18:22
Уг нь Дарханы хүүхэд дүү. Цэвээнээдээ баяр хүргье
keyboard_arrow_up