Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг МАРГААШ шүүнэ

2023 оны 7 сарын 19

Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр цагдан хоригдсон  Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан  маргааш буюу энэ сарын 20-ны 09.00 цагаас эхэлнэ.  Нууцын зэрэглэлтэй учраас шүүх хурал ХААЛТТАЙ болно.

Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас “...гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах..." гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан байдаг.

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

“1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
649066
3 эможи

Zochin
2023-07-20 08:50
Хулан эх ороноосоо урвахгүй.Үзэл бодолоо хурцаар илэрхийлдэг жинхэн тэмцэгч.
Зочин
2023-07-19 13:49
Төрийн нууц гээд байх юм юу л бол?гадны иргэнээс мөнгө аваад,хэлснийх нь дагуу юм хум бичиж нийтлүүлсэн байх талтай.уг нь эрх зүйн хөгжсөн бусад улсад бол “гадаадын агент”гэдэг нэр томьёо бдаг.тэр талын л юм даа.манайд тийм ойлголт бдаггүй учраас учиргүй нууцын зэрэглэлтэй юм болгоод тавьчихаж бна
keyboard_arrow_up