Арван минутын аадар борооноор Баян-Өлгийд 55 айл усанд автжээ
2023 оны 7 сарын 19
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд, 07.18-ны өдрийн 22:40 цагаас 20 минут орчим түр зуурын усархаг бороо орсон байна.
Үүний улмаас Их булан, Бөхөн-Уул, Цагаан-Эрэг, Ногоон багийн зарим айл өрхүүд усанд автсан тухай дуудлагыг аймгийн онцгой байдлын газар 07.18-ны өдрийн 23:00 цагт хүлээн авчээ.
Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийт 55 айлын хашаа, байшин усанд автсан байсныг усыг соруулан гаргах арга хэмжээ авч ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?






2



649062
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс