Орхон аймагт хачигт хазуулсан 33 настай залуу НАС БАРЖЭЭ

2023 оны 7 сарын 18

Arslan.mn

Хачигт халдварын үе идэвхжиж байгаатай холбоотойгоор аймгийн Орхон Эрүүл мэндийн газраас сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна.

Орхон аймагт сүүлийн хоёр сард хачигт халдварын 9 тохиолдол бүртгэгдсэний 7 нь буюу 77,8% нь хачигт энцефалитын тохиолдол байна. Эдгээрээс 1 нас баралт бүртгэгджээ.

Бугат сумын харьяат 33 настай иргэн энэ сарын 9-нд эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад хачигт энцефалитын хүндрэлээр нас баржээ.

Хачигт энцефалит өвчин нь мэдрэлийн системийг хүчтэй гэмтээдэг. Хачигт хазуулснаас хойш 7-14 хоногт өндөр халуурч, чичрэх, толгой хүчтэй өвдөх, огиулах, бөөлжих, хүзүү нуруу, мөчдийн булчингаар хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах, саажих, ухаан алдах, татах, хөхрөх, хөөрлийн байдалд орох зэрэг хүндрэлүүд илэрч удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдуулах, нас барах аюултай өвчин юм.

Иймд Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг байгалийн голомттой нутгуудаар амарч аялах, модны аж ахуй эрхэлдэг, жимс, өвс түүдэг иргэд яаралтай хачигт халдварын эсрэг вакцинжуулалтад хамрагдахыг уриалав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
2
angry an post
1
649051
8 эможи

Зочин
2023-07-18 13:17
Онцгой байдлын алба хаагчидыг Хачигт халдварын вакцинд байнга хамруулж ой хээр түймэр гол усаар явж ажиллахдаа Хачигт хазуулахаас Хүндэрлээс урьдчилан сэргийлж байх хэрэгтээ шүү хазуулаад вакцингүйн ултаас хүндрэх тохиолдол цөөнгүй байдаг Эмч нар алба хаагчидаа сайн вакцинд хамруулах үүрэгтээ шү үамжилт
keyboard_arrow_up