ЦЕГ: Баяр наадмын өдрүүдэд 34 хүүхэд төөрснийг олж, ар гэрт нь ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ

2023 оны 7 сарын 18

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 226 дуудлага мэдээлэл иржээ. 

Уг дуудлага мэдээллийг өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд ноцтой гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй болохыг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв. 

Түүнчлэн баярын өдрүүдэд нийт 34 хүүхэд төөрсөн байсныг цагдаагийн алба хаагчид олж тогтоон эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ. Тухайлбал: 

  • Төв цэнгэлдэх хүрээлэнд 17,
  • Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан тоглолтын үеэр 12,
  • Хүй 7 худагт таван хүүхэд тус тус төөрсөн байна. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
649045
1 эможи

keyboard_arrow_up