Цонхоор үсрэх гэж байсан согтуу иргэний амь насыг АВАРЧЭЭ
2023 оны 7 сарын 18

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг орон сууцны барилгын 3 дугаар давхрын цонхоор 1 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг долоодугаар сарын 17-ны өдрийн 13.43 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход С /43 настай эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
649039
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
