Улаанбаатар-Дархан чиглэлийн замын II багц 72, IV багц 58 хувийн гүйцэтгэлтэй байна

2023 оны 7 сарын 18

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто зам барих ажлын явцын талаар Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээлэл өглөө.

Одоогоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй II дугаар багц 72 хувь, IV багц 58 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй нэмэлт хоёр эгнээ авто замын гүйцэтгэл 57 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. 

Өчигдөр болсон Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаанаар уг авто замын ажлыг эрчимжүүлэх үүргийг ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар болон Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649037
0 эможи

keyboard_arrow_up