Тэрэлж орчмоос 17.5 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

2023 оны 7 сарын 17

Arslan.mn

Баяр наадмын дараа үүссэн хогийг түүж, цэвэрлэх ажлыг Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт энэ сарын 15-наас эхлүүлжээ. 

Ингэхдээ Тэрэлжийн гармаас Тэрэлжийн даваа хүртэл, Баянцагааны давааны зүүн талаас Сайхны саравчны отоглох цэгүүдийн ойр хавийн хогийг цэвэрлэсэн байна.

Тухайн газруудаас доогийн байдлаар 17.5 тонн хогийг цэвэрлэж, Налайх дүүргийн хогийн цэгт зөөж хаясан талаар Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газраас мэдээлэв. 

Иймд аялал зугаалгаар явж байгаа иргэдийг байгальд хог хаяхгүй байхыг тус газраас уриаллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649031
0 эможи

keyboard_arrow_up