ГХЯ: БНСУ-д болж буй үерт өртөж сураггүй болсон, нас барсан монгол иргэн байхгүй
2023 оны 7 сарын 17
БНСУ-д орсон хүчтэй бороо орсны улмаас одоогийн байдлаар 49 хүн амиа алдаад байна.
Тус улсад манай улсын олон иргэн ажиллаж, амьдардаг. "Одоогийн байдлаар үерт өртөж сураггүй болсон, нас барсан монгол иргэн байхгүй" гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Өнгөрсөн Пүрэв гаригт эхэлсэн аадар борооны улмаас үер болж, хөрсний гулгалт үүссэн бөгөөд улсын хэмжээнд 10,570 хүн орон гэрээ нүүлгэн шилжүүлээд байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
649027
1 эможи
Зочин
2023-07-17 15:00
солонгос гадныхны үхлийг мэдээлдэггүй юм тоодог ч гүй. угаас ямар олигтой нь солонгост ажил хийж байхав дээ улны цалинтай улны жижиг улс шдээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс