“Алсын хараа-2050” бодлогын талаар шилдэг эсээ бичсэн алба хаагчдад “Гадаад улсад туршлага судлах сургалтад хамрагдах“ батламж гардуулав

2023 оны 7 сарын 15

Arslan.mn

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 102, Дотоодын цэргийн 101 жилийн ой, "Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр"-т зориулсан арга хэмжээ өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тус арга хэмжээнд Ерөнхий сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Д.Амгаланбаатар оролцож, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд миний гүйцэтгэх үүрэг" сэдэвт эсээ бичлэгийн уралдааны шилдэг оролцогчдод “Гадаад улсад туршлага судлах сургалтад хамрагдах"  батламж гардуулж, баяр хүргэв.

Тус эсээ бичлэгийн уралдааныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын дунд 2023 оны нэгдүгээр сарын 25-наас гуравдугаар сарын 20-ны хооронд зохион байгуулсан бөгөөд нийт 64 анги, байгууллагын 730 алба хаагч оролцсон байна. ЦЕГ, Удирдлагын академийн удирдлага, эрдэмтэн багш нарын төлөөлөл бүхий ажлын хэсэг хоёр шатны сонгон шалгаруулалтаар  шилдэг 50 оролцогчийг тодруулжээ. Тэдний төлөөлөл болох

● Дотоодын цэргийн 805 дугаар ангийн IV салбарын салааны захирагч, дэслэгч Б.Батбаяр;

● Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Батцэнгэл;

● ЦЕГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн архивын эрхлэгч, цагдаагийн ахлагч Г.Баярчимэг;

● ЧД-ийн Цагдаагийн газрын I хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч С.Билэгт;

● Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын Эрүүл мэнд, сэтгэл зүйн тасгийн ахлах сэтгэл зүйч, цагдаагийн хошууч Э.Бямбажаргал;

● Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн Аюулгүй байдал, хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнхбат;

● Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Шарын гол сумын сум дундын цагдаагийн хэлтсийн бичээч, цагдаагийн дэд ахлагч М.Мөнгөнтулга

● Дотоодын цэргийн 822 дугаар тусгай салбарын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Наранбат;

● ТЦА-ны ЗЦГ-ын Замын хөдөлгөөний бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Сүхбат;

● Дундговь аймгийн Цагдаагийн газрын Монголбанкны гэрээт харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Чадраабал нарын 10 хүн  баярынхаа өдрөөр батламжаа гардан авлаа.

Цагдаагийн ахлагч Г.Баярчимэг: “Алба хаагчдаа дэмжиж, сурч хөгжих боломжоор ханган, урам өгч байгаад баярлалаа. Өөрийнхөө хэмжээнд судалгаа хийгээд, ажил мэргэжлийнхээ онцлогтой холбож эсээгээ бичсэн. Он гарсны дараахан эсээгээ илгээсэн. Шалгарсан гэдгээ сонсоод итгэж чадаагүй, сэтгэгдэл маш өндөр байна”.

Дэслэгч Б.Батбаяр: “Эсээ маань шалгарсан гэдгийг өчигдөр л мэдлээ. Улс орныхоо цаашдын хөгжлийг дотоодын цэргийн хөгжил, бусад улсын туршлагатай харьцуулж, олон талаас нь тунгааж бичсэн. Гадаад улсад суралцаж, туршлага судлах болсондоо баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649005
0 эможи

Dr Daniel
2023-07-21 01:59
Сайн уу донорууд аа Та бөөр худалдаж авах эсвэл зарах уу? бөөр? Та юу вэ Би бөөрийг мөнгөөр зарах боломж хайж байна Санхүүгийн хямралаас болоод юу хийхээ мэдэхгүй байна хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд хамгийн сайныг санал болгох болно Таны бөөрөнд 600,000 доллар. Намайг Доктор Даниэл гэдэг Би Энэтхэгийн APOLLO HOSPITAL SERVICES-ийн нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг Мөн бид бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн амьжиргааны эх үүсвэртэй бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах холбоотой донор. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд байрладаг Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бүү сонирхоорой бидэнтэй имэйлээр холбоо барина уу. Имэйл: apollohospitals1000@gmail.com Whatsapp: ------ 393509281473 Хүндэтгэсэн DR DANIEL
Зочин
2023-07-16 15:26
Улс болгон урт хугацааны бодлоготой, манайх бол зугээр улгэр!!! Тер засаг нь удирдлагагуй машин, морь унасан толгойгуй хунтэй адил байгаа нь тун харамсалтай!!!
keyboard_arrow_up