ЦЕГ: Өчигдөр дөрвөн хүүхэд мориноос унасны хоёр нь зөөлөн эдийн гэмтэл авчээ
Үндэсний баяр наадмын өдрүүдэд Цагдаагийн байгууллагаас Хүй долоо худагт 1500 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр буюу долдугаар сарын 12-ны өдөр Хүй 7 худагаас манай сурвалжлах баг мориноос унасан хүүхэд байгаа эсэх талаар ЦЕГ-ын Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах Г.Золжаргалаас тодрууллаа.
Тэрбээр "Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн 15 алба хаагч хүй долоон худагт ажиллаж байна. Эдгээр алба хаагчдын 4 нь хурдан морины хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг төөрөхөөс сэргийлэх чиглэлд 4 алба хаагч, бусад алба хаагчид уяачдын галуудаар ажиллаж байна. Өнөөдөр Соёолон насны морь уралдаж байгаатай холбогдуулан иргэдийн хөдөлгөөн их байна. Тиймээс нэмэгдүүлсэн хүч гарган ажиллаж байна. Соёолон насны уралдаан дээр нийслэлийн гэр бүл хөгжлийн газрын алба хаагчидтай хамтран уяач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж байна. 07 дугаар сарын 10 -нд 2 хүүхэд мориноос унасан, бэртэл гэмтэлгүй байсан. 11-нд 4 хүүхэд мориноос унасан, зөөлөн эдийн гэмтэлтэй гээд эмнэлгийн тусламжтай холбож өгсөн. Мөн хүүхдүүдийг алга болохоос сэргийлж эцэг, эхийн дугаартай бугуйвчийг зүүлгэж байна" гэлээ.









