Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, 12-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгаар аадар бороо орно

2023 оны 7 сарын 11

Arslan.mn

Баяр наадмын өдрүүдээр буюу долдугаар сарын 11-нд төвийн аймгуудын нутгаар, 12-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.

Өнөөдөр Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр их бороо орно.

Үерлэсэн голууд 2023 оны долдугаар сарын 10-ны байдлаар:

Орхон голын адгаар буюу ус судлалын Орхон-Сүхбаатар харуулаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 40 см огцом нэмэгдэн үерийн аюултай түвшинг даван үерлэж эхэллээ.

Ерөө, Хараа голын дагууд үерийн аюултай түвшинг 15-30 см давсан хэвээр байна.

Туул гол Лүн сум орчмоор усны түвшин 10-20 см нэмэгдэн үерийн түвшинг 20 см давсан бол Улаанбаатар хот, Алтанбулаг сум орчимд үерийн түвшинг давсан хэвээр.

Сэлбэ голын дагууд үерийн түвшинг 10-15 см давсан байдалтай байна.

Хэрлэн голын хувьд голын дунд болон адаг хэсгээр усны түвшин үргэлжлэн нэмэгдэж байна.

Тухайлбал Хэрлэн гол Тооно орчмоор 10 см, Өндөрхаанаар 15 см тус тус нэмэгдсэн ба өнөөдөр Өндөрхаан сумаар Хэрлэн гол үерийн түвшинг давах төлөвтэй.

Онон, Балж гол үерийн аюултай түвшинг 10 см , Халх гол үерийн түвшинг 15 см давсан байдалтай байна.

Өнөө маргаашдаа нутгийн хойд болон төв, зүүн хэсгээр ахиухан хэмжээтэй бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан дээр дурдсан голуудын усны түвшин улам нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.

 

Эх сурвалж: ЦУОШГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648900
0 эможи

keyboard_arrow_up