Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв
Өнгөрсөн долоо хоногт боловсролын салбарт Хэн, Юу хэлсэн талаар хүргэж байна. /2014.07.21- 2014.07.30/
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт Цахим сургалтын албаны дарга П.Зохихсүрэн: Багшийн сургууль төгсөгчид төрийн албаны шалгалт өгнө
Шалгалтанд орох хүсэлтэй иргэд нь иргэний үнэмлэх, боловсролын дипломоо эх хувиар нь авчирсан байх шаардлагатай. Манайх эндээс нэгдсэн журмаар онлайнаар системд бүртгэлтэй хэрэглэгч нарыг шалгалтын горимд шилжүүлнэ. Манай иргэд төрийн албан хаагчийн шалгалт өгдөг. Тэгэхээр Багшийн сургууль төгсөөд ажилд орохдоо төрийн албан хаагчийн шалгалт өгдөг болсон гэж ойлгох хэрэгтэй.
Үндэсний шуудан 2014.07.30
ШУТИС-ийн захирал Б.Очирбат: ШУТИС сургалтын төлбөрөө 13 орчим хувиар нэмсэн
“Манайх төрийн өмчийн их сургууль учраас төрийн төлөөлөл давамгайлдаг. Удирдах зөвлөл сургалтын төлбөрийг үндсэндээ Засгийн газрын бодлогыг харгалзан улс орны нөхцөл байдал хүмүүсийн амжиргааны түвшинг харгалзан тогтоодог. Сургалтын түвшнийг бид олон жилийн доогуур түвшинд барьнаас үүдэж эргээд дээд боловсролын чанар нэр хүнд унаж үнэгүйдэх шинжтэй болж байна. Манай удирдах зөвлөл саяхан хуралдаж сургалтын төлбөрийг 13 орчим хувиар нэмэх шийдвэр гаргасан. Бодит орлого зарлагаа тооцвол 26-27 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байсан. ТУЗ дээрх шийдвэрийг гаргасан. Сард 200-300 мянган төгрөгийн төлбөр авдаг цэцэрлэг байхад жилд 1,5 сая төгрөг төлөх нь тийм хүндрэлтэй асуудал биш.
Зууны мэдээ 2014.07.29
“Talk talk English” англи хэлний сургалтын төвийн захирал Ч.Амарсанаа Англи хэл огт мэдэхгүй байх нь таны давуу тал
Янз бүрийн аргаа олон сургалтын төвийг дамжин анхнаасаа англи хэлийг буруу эзэмшсэн хүмүүсийг засах маш хэцүү. Түүний оронд Англи хэл огт мэддэггүй, ярьж чаддаггүй хүнийг сургахад амар байдаг. Энэ хүмүүс манай сургалтын төвд бүтээмж эь илүү өндөр байдаг. Англи хэл огт мэдэхгүй байх нь таны давуу тал гэж хэлмээр байна.
Үндэсний шуудан 2014.07.28
Сэтгүүлч Б.Янжмаа: Алтан аяганаас ус уусан ардын багшийнд өнжлөө
Насаараа багшилсан Ж.Нямсүрэн наадмын өмнөхөн Ардын багш цол хүр билээ. Түүнтэй уулзахаар бэлхийн аман дахь өргөө гэрт нь зочилсон нь энэ. Тэднийх амар амгалангийн орон гэлтэй юм. Ардын багш хүртлээ 60 жил хөдөлмөрлөсөн хүн дээ. 1955 оноос өдийг хүртэл Санхүү эдийн засгийн техникум өнөөгийн Санхүү эдийн засгийн дээд сургуультай амьдралаа холбожээ. “Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэдэг. Сайн сайхныг их л үзэх юм байна даа гэж гэрийн эзэн хэлсэн юм. Ж.Нямсүрэн, Х.Оюун нарын алтаар үнэлэгдэх амьдралын тавин жил улирч, очир эрдэнийн өдрүүд нь дөтлөн айсуй.
Өдрийн сонин 2014.07.28
Их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 13-15 хувиар нэмж эхэллээ
МУБИС-ийн Удирдах зөвлөл хуралдаж, 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөө тогтоожээ. Тухайлбал ирэх хичээлийн жилд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт 2-4 дүгээр дамжаанд суралцагчдын сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 15 хувиар нэмэгдүүлэхээр болсон байна. Үүнээс гадна ШУТИС ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрөө 13 хувиар нэмжээ. Харин ЭМШУИС буюу анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төлбөр 1,200,000-аас эхэлж байна. Мөн ХААИС сургалтын төлбөрөө ирэх сарын сүүлчээр эцэслэн шийдвэрлэхээр болжээ.
Монголын үнэн 2014.07.30