Орхон, Сэлэнгэ гол Сүхбаатар сум орчимд үерийн түвшнийг 50-100 см даван хүчтэй үерлэж байна

2023 оны 7 сарын 10

Arslan.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу долдугаар сарын 10-ны 08:00 цагийн байдлаар Туул гол Лүн сум орчим усны түвшин 22 см нэмэгдэж үерийн түвшнийг 17 см давжээ. 

Хараа гол Дархан хот, Баруунхараа сум ормоор усны түвшин өмнөх өдрийн 08:00 цагийн ажиглалтаас хойш 19-22 см буурсан ч үерийн түвшнийг 10-55 см даван үерлэсэн хэвээр байна.

Орхон, Сэлэнгэ голууд Сүхбаатар сум орчмоор усны түвшин 15-35 см нэмэгдэн үерийн түвшнийг 50-100 см даван хүчтэй үерлэж байна. 

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голд зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648881
0 эможи

keyboard_arrow_up