Үерт автсан 11 блок байрны усыг соруулж, ариутгахад бэлэн болжээ

2023 оны 7 сарын 09

Arslan.mn

Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын зүүн тал, Баянзүрх дүүрэгт 61 блок барилгын B1 давхар 101,313 шоо метр буюу 101.3 мянган тонн усанд автаж, дүүрсэн.

Тэгвэл өнгөрсөн шөнийн 22:00 цагийн байдлаар үүнээс 11 блок  барилгын 23.8 мянган тонн усыг бүрэн соруулж дууссан байна. Ингэснээр тус байруудад ариутгал хийхэд бэлэн болсон аж.

Харин үлдсэн 50 барилгын 77.5 мянган тонн усны 60 хувь буюу 46.5 мянган тонн усыг соруулаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648858
0 эможи

keyboard_arrow_up