Биокомбинат орчимд нөхцөл байдал хүндэрч, 80 орчим хүн усанд боогджээ
2023 оны 7 сарын 08
Сав газрын эхэнд буюу Тэрэлж-Босгийн гүүрээр үерийн түвшин өмнөх өдрөөс 20-30 см-ээр буурсан хэдий ч долдугаар сарын 7-8 шилжих шөнө, 8-ны өглөөгүүр Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчимд үргэлжлэн нэмэгдэж байна.
Тодруулбал өнөөдөр өглөөний 06:00 цагийн байдлаар усны түвшин 311 см хүрч үерийн аюултай түвшинг 50 см даван онц хүчтэй үерлэж буйг Нийслэлийн Онцгой Комиссоос анхааруулав.
Мөн Био комбинат орчим нөхцөл байдал хүндэрч Энх саран амралтын газрын хавьд байгаа 80 орчим хүн усанд боогдсон байна. Иймд аврах ангиас завьтай хоёр бүлэг ажиллахаар хөдөлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









2
648843
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс