“Playtime“ наадмын өнөөдрийн хөтөлбөрийг цуцаллаа

2023 оны 7 сарын 08

Arslan.mn

Амьд хөгжмийн "Playtime" наадмын өнөөдрийн хөтөлбөрийг цуцалсан талаар зохион байгуулагчид нь мэдэгдэл гаргасан байна.

Үүнд "Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Playtime Festival нь Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлан 2023 оны долдугаар сарын 8-ны хөтөлбөрийг албан ёсоор цуцалж буйг мэдэгдэж байна. Та бүхнээс хүлцэл өчье" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648842
0 эможи

keyboard_arrow_up