Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмааг 3 сая төгрөгөөр торгож, зургаан сараар зорчих эрхийг хязгаарлалаа

2023 оны 7 сарын 07

Arslan.mn

Монгол улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх  Г.Байгалмаа гарын үсэг дуурайн зурсан хэрэгт холбогдоод байсан билээ. Хуралдааны үеэр Г.Байгалмаа нь дараах мэдүүлгийг өгсөн байдаг.

Тэрээр "Хоёр хэрэгт буруутгагдаад байгаа. Нэг нь гарын үсэг дуурайлган зурсан гэсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгчийн тайлбарыг хоёр дахь шатанд няцаагаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм байна гэж ойлгосон.

Нөгөө нь мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Хоёр жилийн хугацаанд 2021 оноос үе шаттайгаар хүмүүсийг орон сууцанд хамруулсан. Зээлийг зориулалтын бусаар зарцуулсан юм уу, өөр зүйлд хувирган зарцуулсан гэдэг зүйл шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нотлогдоогүй учраас мөнгө угаасан гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг хэлмээр байна.

“Пирамид орд” компани болон МоАХ хоёрын дунд байгуулсан гэрээ дуусаагүй, гэрээг дүгнээгүй байгаа гэдгийг ахин дахин мэдэгдсэн.

Би бол өөрийгөө хорих ялаар шийтгэгдэх хэмжээний алдаа дутагдал гаргасан гэж үзэхгүй байна. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэж хүсч байна" хэмээж байсан юм. 

Тэгвэл өнөөдөр шүүх хуралдааны шийдвэр гарч  Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмааг 3 сая төгрөгөөр торгох, зургаан сараар зорчих эрхийг хязгаарлах ял оноолоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648839
1 эможи

keyboard_arrow_up