Мэдрэлийн хэмээн танигдсан Д.Өлзийбаяр МУ-ын Хүний гавьяат эмч цолоор шагнагдлаа
Монголын ард түмэнд мэдрэлийн хэмээн танигдсан Д.Өлзийбаяр эмч МУ-ын Хүний гавьяат эмч цолоор шагнагдлаа. Анагаахын Шинжлэх Ухааны доктор профессор, Монгол Улсын Мэдрэл судлалын зөвлөх эмч Д.Өлзийбаяр нь Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 43 жил ажиллажээ.
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд багшилж олон зуун шавь бэлтгэхийн зэрэгцээ, гадаад дотоод мэдрэл судлалын эрдэмтэн докторуудтай хамтран эрдэм шинжилгээ судалгааны 250 гаруй бүтээл туурвижээ. 1994 онд Монголын анхдагч хувийн эмнэлгүүдийн нэг Алт-Болд мэдрэлийн эмнэлэг нөхөн сэргээх сувилахуйн төвийг үүсгэн байгуулж, гэрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хувийн хэвшлийн хамгийн анхны түргэн тусламжийн үйлчилгээг анхлан үүсгэн байгуулсан байна.









