УСУГ: Ус тасрана, ус бохирдсон гэх мэдээлэл нь ташаа. Ариутгах татуургын үйлчилгээ хэвийн үргэлжилж байна
Цахим орчинд "Ус нөөцлөөрэй. Ус цэвэршүүлэх байгууламж худагт бохир үерийн ус орсон. Онц байдал зарлана гэж байна. Баттай эх сурвалжаас мэдээлэл ирсэн. Крантны ус хүнсэндээ хэрэглэж болохгүй" гэх дуут мессеж яваад буй.
Олон нийтийн сүлжээнд гарсан мэдээлэлтэй холбогдуулан манай газраас албан ёсны цахим хуудсандаа мэдэгдэл гаргасан" гэсэн мэдээллийг өглөө.
УСУГ-аас гаргасан мэдэгдэл:
Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Сошиалаар дуут мессежээр ус тасрана,ус бохирдсон хэмээн явуулж олон нийтийн санаа бодлыг үймүүлэх явуургүй бодолтой хүмүүсийн ташаа мэдээлэлд залруулга хийж байна. Улаанбаатар хотын ус хангамж,ариутгах татуургын үйлчилгээ Хэвийн үргэлжилж байна. Нийслэлчүүдээ" гэв.









