Б.Цэвээндаш: Бусадтай уралдах биш эрүүл мэндийнхээ төлөө өөрийгөө ялахын тулд гүйж байна

2023 оны 7 сарын 07

Arslan.mnШүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-ын 419 дүгээр хорих ангийн үйлдвэрийн дарга, гавьяат тамирчин цэргийн хурандаа Б.Цэвээндаш Хэнтий аймгийн Бэрх хот руу гүйхээр Улаанбаатараас өнөөдөр 11:00 цагийн үед гарлаа. 

Хэнтий аймгийн Бэрх хотод өссөн бөгөөд 55 насандаа 400 гаруй километр гүйх болсон талаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Энэ жил ШШГЕГ-ын 419 дүгээр хорих ангийн 50 жил, Хэнтий аймгийн 100 жилийн ой болохтой холбогдуулан ээлжийн амралтынхаа хугацаанд тус аймгийн Бэрх хот руу 400 гаруй километр гүйнэ.

Хэнтий аймгийн 100 жилийн ой энэ сарын 27,28-нд болох үеэр би 55 нас хүрнэ. Тиймээс цэрэг хүний бие бялдар, чадвар ямар байх ёстойг харуулах зорилгоор гүйлтээ эхлүүлж байна. Мөн ард түмэндээ эрүүл зөв амьдралыг уриалах үүднээс гүйж байгаа. 

Байгалийн ямар ч гамшиг тохиолдсон гүйлтээ зогсоохгүй. Цэргийнхээ том цүнхийг үүрч майхнаа аваад өөрөө хоолоо хийгээд 10 хоногт гүйх төлөвлөгөөтэй байна. Бусадтай уралдаж дээд амжилт тогтоох биш эрүүл мэндийн төлөө өөрийгөө ялахын тулд өдөрт дунджаар 30-40 километр гүйнэ. 

Би цэрэг хүчний байгууллагад олон жил ажилласан. Өмнө нь 2012, 2016 онд дэлхийн ноён оргил болох Эверестэд авирч байсан. Сүүлийн авиралтад уулнаас буухдаа огт хүчилтөрөгчгүй буусан нь онцлог байсан. Би 20 настай үеийн биеийн жингээ өдгөө 55 хүртлээ хадгалж байна. Энэ бол миний өдий хүртэл урсгасан хүч хөдөлмөр юм" хэмээн ярив.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648812
0 эможи

keyboard_arrow_up