ФОТО: Үерээс хамгаалах дайчилгаанд Дотоодын цэргийн байгууллага ажиллаж байна
Үер усны гамшигаас хамгаалах дайчилгаанд Дотоодын цэргийн анги байгууллагаас бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
Алба хаагчид үер, усны далангийн хамгаалалтад ашиглах элс, хайргыг шуудайлан бэлтгэх, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Натур” худалдааны төв орчмын үерийн даланг чөлөөлөх, “Шангрила” төвийн зүүн урд уулзварын үер усны хамгаалалтад ашигласан хайргыг зөөж холдуулах ажлыг хийж гүйцэтгэжээ.
Мөн өнөөдрийн байдлаар “S.Outlet” дэлгүүр, Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны 1, 2, 34, 97 дугаар байруудын подвол болон гадна орчинд тогтсон их хэмжээний үерийн усыг соруулах, үерт автсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх иргэдийн аюулгүй байдлыг хангах, өмч хөрөнгийг авран хамгаалах чиглэлээр дэмжлэг үзүүлж үүрэг гүйцэтгэж байна.