ШУУРХАЙ: С.Батдөлд 12 жилийн хорих ял оноож үл хөдлөх хөрөнгүүдийг нь улсын орлого болгоно

2023 оны 7 сарын 07

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга Сэнгээгийн Батдөл нарт холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцлээ. 

Анхан шатны шүүхээс УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга Сэнгээгийн Батдөлд 12 жил, түүний ах С.Баттулгад 3 жил хорих ял шийтгэж, тэдэнд хахууль өгсөн Б.Эрдэнэхүү, Д.Адьяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарт торгох ял оноолоо.

 Үл хөдлөх хөрөнгүүд болон бэлэн мөнгийг нь хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
648810
52 эможи

psdaa yumaa
2023-07-08 14:29
avilgal ogson shiitgeed baikhaar ilrekhgui sh deee .
keyboard_arrow_up