ГЕГ: Монголын гааль хууль ёсны худалдааг хөнгөвчилж, нүүр тулсан харилцааг 20 хүртэл хувиар БУУРУУЛСАН

2023 оны 7 сарын 07

Arslan.mn

Монгол Улсын Гаалийн байгууллага, Дэлхийн гаалийн байгууллага, Швейцарын эдийн засгийн хөгжлийн агентлагийн хамтарсан “Глобал Худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр”-т жилийн өмнөөс эхлэн хамрагдаж 2023 оны 7 дугаар сарын 03-05 өдрүүдэд хаалтын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Глобал худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр нь “Байгууллагын хөгжил, Худалдааг хөнгөвчлөх болон Гүйцэтгэлийн хэмжүүр” чиглэлээр Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн орнуудын чадавхыг бэхжүүлэх техникийн туслалцаа үзүүлэх зорилготой хөтөлбөр юм.

 Швейцарын Эдийн Засгийн Хөгжлийн Агентлаг, Дэлхийн гаалийн байгууллагын хамтарсан “Глобал Худалдааг Хөнгөвчлөх Хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын гаалийн албаны “Эрсдэлийн удирдлага”-ын чадавхыг бэхжүүлэх зорилгоор “Эрсдэлийн удирдлагын ахисан түвшний сургалт (2022 оны 7 дугаар сарын 02-10-ны хооронд)”, “Дата аналитикийн үндэсний сургалт (2023 оны 01 дүгээр сарын 23-27-ны хооронд)” болон “Эрсдэлийн удирдлагын ахисан түвшний сургалт (2023 оны 6 дугаар сарын 05-09-ний хооронд)” зэрэг сургалтыг амжилттай зохион байгуулж, 180 албан хаагчид танхимаар болон цахимаар хамрагдаж, мэргэшлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн байна.

Arslan.mn

 Монголын Гаалийн алба нь хөтөлбөрт хамрагдсанаар “Өндөр эрсдэл бүхий ачилтыг үр дүнтэй онилох замаар хууль ёсны худалдааг хөнгөвчлөхийн зэрэгцээ бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацааг бууруулсан” үр дүнд хүрсэн бөгөөд эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн болон хилийн хорио цээрийн хяналт тавих бодлогын баримт бичиг, заавар, зөвлөмжийг шинэчлэн, эхнээсээ үр дүнг гарч нүүр тулсан харилцааг 20 хүртэл хувиар бууруулсан бодит үр дүнд хүрсэн байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648799
0 эможи

keyboard_arrow_up