Сэлбэ голын дагуух дараах 141 орон сууц үерийн усанд автжээ
Барилга, хот байгуулалтын Улсын албаны шуурхай штаб долдугаар сарын 05-нд хуралдаж Улаанбаатар хотод үүсээд байгаа үер усны аюултай холбоотойгоор Улсын онцгой комиссоос БХБ-ын Сайдад өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байна.
Энэхүү үүрэг даалгаврын дагуу БХБЯ дээр хариуцлагатай жижүүрийг томилжээ.
Мөн бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх үйлчилгээг эрхэлдэг тусгай зөвшөөрөл эзэмшигч 81 компанийн 120 автомашин судалгааг гаргаж Улсын онцгой байдлын комисст хүргүүлсэн аж.
11 БАЙРНЫ УСЫГ СОРУУЛЖ, ЦАХИЛГААНЫ ХОЛБОЛТ ХИЙВ
Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос долдугаар сарын 6-ны 08:00 байдлаар ирүүлсэн мэдээгээр УСУГ-аан 5-6 шилжих шөнө бохир соруулах гурван машин, есөн гном насос, 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр усанд автсан байрны В1 гражийн давхрын усыг соруулж, усны түвшин 80 см доошилсон байна.
ОСНААУГ-ын ХҮТ-4-ийн нийт 23 байр усанд автсанаас 11 байрны усыг соруулж цахилгааны хүчдэл залгасан байна. Одоогоор 12 байрны усыг соруулах ажил үргэлжилж байна.1.2 м устай байсныг 60см болгон буурууллаа.
УСУГ-аас цэвэр ус зөөврийн нэг машин өчигдөр 20 цаг хүртэл ус түгээж ажиллалаа. Мөн хувийн хэвшлийн таван компанийн 11 гном насосоор ус соруулах ажлыг зохион байгуулж ажиллаж байна.
УСАНД АВТАЖ БОЛЗОШГҮЙ БАРИЛГУУДЫН СУДАЛГААГ ГАРГАЛАА
2023 оны долдугаар сарын 6-ны байдлаар Сэлбэ голын дагуу байрласан нийт 141 орон сууц үерийн усанд автсан байна. Усанд автсан СБД-н 1,7,8,11-р хороо, БЗД-ийн 1, 6, 15, 25-р хороо, ХУД-ийн 1, 2-р БГД-ийн 3, 24, 25-р хорооны барилгууд байгааг НОБГ-аас тодруулах ажил хийгдэж байна.
Мөн голын эрэг дагуу зөвшөөрөл өгсөн, Архитектур төлөвлөлтийн даалгавар болон загвар зураг батлагдсан усанд автах эрсдэлтэй 230 барилгын дэлгэрэнгүй судалгааг Хот байгуулалт хөгжлийн газраас гаргаж нийслэлийн онцгой комисст хүлээлгэн өгөв.
БОХИР ЗӨӨВӨРЛӨХ МАШИНУУДЫГ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЛАА
Төв цэвэрлэх байгууламж хоногт 160-170 шоо метр ус хүлээн авах хүчин чадалтай. Гэвч одоогийн байдлаар хоногт хүлээн авч буй усны хэмжээ 221 шоо метрт хүрч, хүчин чадлаас нь 30 хувь хэтэрсэн талаар мэдээллийг хүлээн авч холбогдох хүмүүст мэдээллийг хүргүүлсэн.
БЗД-ийн 43-р хороо Натурын орчим босгосон далан дахин сэтэрсэн, СБД-ийн 13-17-р хороо, зуслангийн чиглэлийн айлуудын жорлон, муу усны нүх дүүрч бохир зөөврийн автомашинуудын дуудлагын ачаалал их байна. Тиймээс бохир зөөвөрлөх автомашины бэлэн байх талаар зар хүргэж, зардлыг шийдвэрлэвэл дайчилгаанд 20-30 машин оруулах бэлэн байдлыг хангасан.
БАРИЛГЫН ТАЛБАЙГААС ЭЛС ХАЙРГА ЗӨӨВӨРЛӨЖ ҮЕРТ АВТСАН ГАЗРУУД РУУ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
Нийслэлийн онцгой байдлын комиссоос ирүүлсэн мэдээллийн дагуу
- Улаанбаатар буян ХХК-ийн урд S.Outlet дэлгүүр орчим
- СБ дүүрэг 15-р хороо Дамбадаржаа орчим
- Алтай хотхоны орчимд элс, шороо хайрга асгуулахаар Халдвартын эмнэлгийн ойролцоогоос, Дүнжингарав худалдааны төвийн дэргэд Соёлж төвийн орчим, Сансарын И-мартын хажууд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын талбайн хашаанаас элс, шороог авч тухайн газруудад хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Мөн эдгээр газруудад БХБЯ, БХТ, ТОСК-ийн таван албан хаагч гурван байршилд зохион байгуулалт хийн ажиллаж байна.
- Улаанбаатар буян ХХК-ийн урд S.Outlet дэлгүүр орчим үерийн далангийн хамгаалалтад "Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл"-өөс 3-4 машинаар шороо тээвэрлэж байна. Түүнчлэн Эсэн трейд /эко констракшн/-аас 2 машин, “Номт” ХХК-аас 1 машин "Альтернатив" ХХК-аас Эксоватор, 2 машинаар, Их наяд ХХК-ийн хашаанаас шороо зөөх ажлыг хийж байна. , иргэд, ААНБ-уудад шуудайлж өгч байна. 2. СБ дүүрэг 15-р хороо Дамбадаржаа орчим үерийн далангийн үерийн хамгаалалтад “Хурд” ХХК-аас дөрвөн хово машин шороо, “Люкси Монгол” ХХК-аас шороо зөөж асгах ажлыг зохион байгууллаа.
- Алтай хотхоны үерийн далангийн хамгаалалтад "Каяак" ХХК-аас 6 машинаар 4-5 эргэлтээр шороо асгахаар төлөвлөж эхнээсээ асгаж байна.
- Биокомбинатаас ирэх тул УОК-той хамтран Замын цагдаагаар гуперлүүлэн шуурхай ажиллаж байна. Мөн далан сувгийг өргөтгөх ажилд зориулан 30 ковш болон 140 эксковатор нэмж гаргуулаад байна. Төрийн нарийн бичгийн даргаас өгөгдсөн үүргийн дагуу өргөгч кран машины судалгааг салбарын хяналтын газраас гаргуулж бэлэн байдлын хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.









