СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хараа голын гүүр нурж, ЗИЛ-131 машин УНАЖЭЭ

2023 оны 7 сарын 07

Хэнтийн нуруунаас эхтэй голууд  үргэлжлэн орсон борооны улмаас эргээ даван үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэж байна. Тухайлбал Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай , Сөгнөгөр, зүүн хажуугийн Эг, Барх, Балж, Онон, Хэрлэн зэрэг голууд хүчтэй үерлэж байна.

Тэгвэл Сэлэнгэ аймгийн Мандал сум “Хараа” голын гүүр нурж гүүрэн дээгүүр зорчиж явсан ЗИЛ-131 загварын автомашин унаж жолооч болон автомашин алга болсон тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 22:49 цагт хүлээн  Онцгой байдлын алба авчээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид иргэн 42 настай Д -ыг “Хараа” голын уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648796
1 эможи

keyboard_arrow_up