СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын өдрүүдэд нийслэлд өдөртөө дуу цахилгаантай ААДАР БОРОО орно

2023 оны 7 сарын 07

Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хот орчмын таван хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна.

Хур тунадас: Долоодугаар сарын 7-нд шөнөдөө бага зэргийн, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Түүнчлэн 8, 9-нд шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Харин  10-нд өдөртөө, 11-нд шөнөдөө бага зэргийн аадар бороо, өдөртөө бороо орох төлөвтэй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Долоодугаар сарын 7-ноос дулаарч шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648791
0 эможи

keyboard_arrow_up