СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Батсүмбэр сумруу аялал, зугаалгаар явахгүй байхыг анхааруулж байна
2023 оны 7 сарын 06
Олон өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Батсүмбэр сумын сөгнөгөр, баянгол явах зам усанд автан сайжруулсан зам урсаж, жижиг тэрэг явах боломжгүй болсон бөгөөд Хараа, Сөгнөгөр, Баянгол, Хүй Бургалтайн голууд үерийн түвшнээс 30 см даван үерлэсэн Баянгол, Сөгнөгөр, Бургалтай 2-р багийн нутаг дэвсгэр дэхь голын ай сав газрууд бүгд усанд автсан байна.
Бороо зогсож нар гарахаар өндөр уулсын ус бууж, усны түвшин улам ихсэх аюултай байгаа тул Батсүмбэр сум руу аялал зугаалгаар явахаар төлөвлөж байгаа иргэд та бүхэн тухайн бүс нутаг руу зорчихгүй байж, өөрийн амь нас, эд хөрөнгөө болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?







1

2

1
648784
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс