ШУУРХАЙ: Алтай хотхоны замыг хааж, цахилгааныг ХЯЗГААРЛАЛАА

2023 оны 7 сарын 06

Arslan.mn

Дунд голын түвшин нэмэгдэн эргээ хальж, “Алтай хотхон” болон бусад хотхонууд усанд автах эрсдэл үүсээд байгаа тул хотхон руу ордог замыг хаалаа.

Улмаар элс, шороо буулгах, шуудайлсан элсээр үерийн даланга хүчитгэх, бэхжүүлэх ажлыг холбогдох албаныхан хамтран гүйцэтгэж байна.

Түүнчлэн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Алтай хотхон” руу орох авто замын хөдөлгөөнийг хааж, цахилгааныг түр хязгаарлаад байна.

Иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд авто машинтай замын хөдөлгөөнд оролцохгүй байх мөн оршин суугчид аюулгүй байдлаа хамгаалж төрийн албан хаагчдын ажилд сайн дураараа туслахыг Баянгол дүүргээс уриалжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648780
0 эможи

Зочин
2023-07-07 02:07
Gai gai
keyboard_arrow_up