Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 205 хүүхэд “бэлгийн хүчирхийллийн“ хохирогч болжээ

2023 оны 7 сарын 06

2022 онд гэмт хэргийн улмаас 2014 хүүхэд хохирч, 1258 гэмт хэрэгт хүүхэд оролцож, 1540 хүүхэд гэмт хэрэгт холбогдон, 92 хүүхэд гэмт хэргийн улмаас амь насаа алджээ.

Мөн 205 хүүхэд бэлгийн, 117 хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон гэдгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутаг хэллээ.

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 2022 онд нийт 111326 дуудлага ирснээс зорилтот хүүхэд хамгааллын дуудлага 9294, шийдвэрлэсэн кэйс 6670 байна. Харин 2023 оны эхний хагас жилд нийт дуудлага 74923, зорилтот хүүхэд хамгааллын дуудлага 6894, шийдвэрлэсэн кэйс 3942 байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648764
0 эможи

keyboard_arrow_up