М.Оюунчимэг: Авлигал хорооллыг тойрсон ус алдалтыг та бүхэн хардаа, Бүгдээрээ хариуцлага яримаар байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Аливаа юманд үр дүн гүйцэтгэл маш чухал. Энэ болгонд татвар төлөгчдийн мөнгө зарцуулагдаж байгаа. Үер болоогүй хэдхэн өдрийн борооноор ус яаж урсаж, хөрсний бохирдол ямар түвшинд хүрч байна вэ? Гэр хорооллын ус тэр чигээрээ хотын төв рүү орж ирлээ. Хотын төвд уснаас хамгаалах технологи байхгүй.
Авлигал хорооллыг тойрсон ус алдалтыг та бүхэн хардаа. Энэ бүхэн гүйцэтгэл муу, хариуцлага тооцохгүй байгаагаас шалтгаалж байгаа. Бүгдээрээ хариуцлага яримаар байна" хэмээв.