Д.Сумъяабазар: Сэлбэ голын ай савыг хааж барьсан барилга байгууламжуудыг НУРААНА

2023 оны 7 сарын 06

Сэлбэ голын далан дахин сэтэрч үерийн ус орон сууцууд болон өнөө өглөө Улаанбаатар буянгийн зүүн талын авто зам руу  урсан орлоо. Алба хаагчид үерийн даланг хүчитгэхээр ажиллаж байна.  

Үерийн даланг хүчитгэхийн тулд Цагаан давааны хогийн цэгээс барилгын хог хаягдал тээвэрлэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар таван машин барилгын хог хаягдал ачсанаас хоёр нь үерийн голомт руу орж ирж байгаа аж. ачааны машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн мэдээллийг ОБЕГ-ын дарга, Хошууч генерал Г.Ариунбуян өгөв. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Сэлбэ голын ай савыг хааж барьсан барилга байгууламжуудыг нураах шийдвэр гаргана. Сэлбэ голын дагуух урсцыг хааж байгаа гүүрүүдийг Алтай хотхоноос эхлэн нурааж байна гэлээ. 

АВТОМАШИНАА АЛЬ БОЛОХ ОРХИЖ ГАРАХЫГ АНХААРУУЛЛАА

Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас хэд хэдэн газар усанд автаж, орон сууцны хотхон хорооллын зоорийн давхар усаар дүүрчээ. Тэдгээрээс хамгийн хүнд нөхцөлд байгаа нь Баянзүрх дүүргийн 43-р хорооны нутаг дэвсгэр буюу Сэлбэ гол дагуух Улаанбаатар буянгийн замын эсрэг талын орон сууцууд. 

Албаныхан өчигдөр Сэлбэ голын үерийн даланг хүчитгэж шороо асгасан ч Сэлбэ голын далан Буян компанийн талаасаа дахин сэтэрчээ. Тиймээс элс, шороо зөөх зэргээр шуурхай арга хэмжээ авах шаардлага үүссэн бөгөөд машинууд түгжрэлд саатаж, цаг алдаж буй аж. 

Мөн усанд автсан хэд хэдэн авто замыг тодорхойгүй хугацаагаар хаасан тул замын хөдөлгөөн удааширч тэг зогсолтын хэмжээнд хүрэх эрсдэлтэйг онцгой байдлын алба хаагч анхааруулсан. 

Тиймээс иргэд ажлын цагаа зохицуулж аль болох  машинаа орхиж, замын хөдөлгөөнд ачаалал нэмэхгүй байхыг үерийн аюулыг арилгах чиглэлд ажиллаж буй Нийслэлийн онцгой комиссоос анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648761
0 эможи

Зочин
2023-07-06 13:56
Одоо л цэгцлэхгүй бол цаашид улам даамжрана. Зоригтой буулгах хэрэгтэй. Үүнээс илүү үер болбол тэр үед тэгэхгүй яаавдаа гэж байхаар мэргэжлийн хүмүүсээ сонсоод шийдвжр гарга. Аа харин тэр хотын архитектороос зөвөлгөө авах бол дэмий
Үнэний эрэлд
2023-07-06 11:56
Эрдэмтэн мэргэдээ ашиглан бодлогын шинжтэй шинжлэх ухаанчаар хандан яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй дээ. Иргэд ч гэсэн шаардлага сайн тавих хэрэгтэй
keyboard_arrow_up