СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөлд мотоциклтой гол гаталж явсан иргэн АМИА АЛДЖЭЭ

2023 оны 7 сарын 06

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд гол гаталж явсан хоёр иргэний нэг нь амиа алджээ. Тодруулбал, тус сумын Баянхошуу багийн Далангийн-Ам гэх газар өнгөрсөн шөнө хоёр иргэн мотоциклтой туулж явсан аж.

Нас барсан иргэний цогцсыг осол болсон газраас зүүн зүгт 5.5 км-т, Баянхошуу багийн Өргөн хайрын дэнж гэх газар голын эргээс 10 метр зайтай, 0.2 метрийн гүнээс олжээ. Онцгой байдлын албан хаагчид нас барсан иргэний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Он гарснаас хойш гурван суманд дөрвөн удаагийн усны ослын дуудлага бүртгэгджээ. Улмаар дөрвөн хүн амиа алдсан байна.

Иргэд та бүхнийг усны түвшин нэмэгдсэн эдгээр өдрүүдэд сонор сэрэмжтэй байхыг байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648750
0 эможи

keyboard_arrow_up