Н.Ариун-Эрдэнэ: Бид хатуу орчин нөхцөлд, маш хатуу нийгэмд, маш ээлгүй орчинд амьдарч байна

2023 оны 7 сарын 06

Arslan.mn

Бид маш хатуу орчин нөхцөлд, маш хатуу нийгэмд, маш ээлгүй орчинд амьдарч байна. Энэ хэрээрээ бид үнэндээ богино насалсан, байгаасаа илүү байж болдог гэдгийг мэддэггүй, алс хол бөглүү хандлагатай, өөрсдөдөө ч ээлгүй амьдардаг.

Тиймээ энд улс орноо удирдаж байгаа хүмүүсийг зөвтгөхийн арга алга ч биднээс өөрсдөөс минь их зүйл шалтгаалж байна. 

  • Хэр удаан энэ байдалтайгаа амьдрах вэ? Ийм тухгүй орчин нөхцөлд хэр удаан амьдрах вэ?
  • Уур бухимдал, стрессс тулсан байдалтайгаа бид хэр урт наслах вэ?
  • Ээлгүй, тухтай биш, аюултай нөхцөлд бид хэр удаан амьдрах вэ? 

Миний аялсан газар тухтай, амар амгалан, сахилга баттай, төвөг багатай, инээсэн, жаргасан, стресс багатай нийгэм, хүмүүс л байна. Арьс үс нь өнгөлөг, гэгээн бас стресс санаа зовинол багатай харагдана.

Улс орон нь сайхан хөгжиж байна. Урт урт гүүрнүүд, гол доогуур хүртэл тавьсан зам, уулан дээр барьсан байгууламж, өвөрмөц сонин зохицолтой байгалиараа сая сая жуулчин татсан гайхамшигууд гээд л.
Монголдоо ирээд л гаднаа ямар ч модгүй орчин, заваан бохир хоолны газар, сэтгэлгүй хоолны газрын эзэн, ширээгээ цэвэрлээд өгөөрэй, уучлаарай аягаа дутуу угаасан байна гэсэнд цэхэлзэх охин...
Би зүгээр л энэ хоолны газрын талаар бодсоноо хэлье. Би юу хэлэх гэсэн бэ гэхээр хоолны газраа угаагаад, гялс ширээ тавгаа мөлчийтөл арчиж цэвэрлээд, гадаа хогоо шүүрдээд, эвдэрсэн сандал ширээгээ хадаад л байхад нээх хөөрхөн болчихоор. Гол нв энэ газар "хувийн". 

Хүн бүр өөртөө, өөрийн ажилдаа, өөрийн орчиндоо сэтгэл гаргаад байвал болохоор. 

Яагаад энэ хот, аймаг, сумдын албан газар, ажилчид гадаад орчноо цэвэрлэж, мод тарьж, өөд нь татдаггүй юм болоо? 

Яагаад миний ажил, миний хашаа, миний орчин гэж боддоггүй юм бол?

Яагаад хүүхэд минь, зочид минь, гадаад жуулчин орж ирнэ гэж хардаггүй юм бол?

Яагаад гэр дотор, хашаан дотроо цэвэрлэсэн бол гадаад орчноо цэвэрлэе гэж боддоггүй юм бол?

Бид гадаад орчиноо яагаад цэвэрлэж, мод тарьж, хагарсан хугарсан пилтагаа сольж, өнгөлж цэвэрлэдэггүй юм бэ? 

Яагаад албан болон хувийн зохион байгуулалт байдаггүй юм бол?

Яагаад аймаг сум багаар дайрч байгаа жуулчин, аялагч нарт цэвэрхэн аялах, хогоо хаяхгүй байх шаардлага, хаана бие засах, хаашаа машинтай явж болохгүй гэдгийг мэдээд захирчих ард иргэд хот аймаг сумын удирдлага байдаггүй юм бэ?

Яагаад хөөрхөн мөнгө босгоод дулаан оронгуут мод цэцэг тариад, сүүдрэвч бариад, хашаа хороогоо хадаж янзалдаггүй юм бэ? 

Дээр бичсэн бүгд бид дээшээ хараад байхааргүй өөрсдөө хийж болохоор зүйл байгаа биз? 
Энэ хот аймаг сум миний бидний орчин. Биднээс яг үнэндээ олон зүйл шалтгаалж байна. Бидэнд Сэтгэл, Эмх цэгц, Үйлдэл, Сахилга бат дутагдаж байна.

Эцэст нь хэлэхэд бид ингэж амьдармааргүй байна гэдэг тэмцэл хийх хэрэгтэй байна. Тайван, Тууштай, Олон сар өдрөөр. Ганц сар тэмцээд нэмэргүй. Бид өөрсдөө хийж эхэлмээр байна. Осоржамаа мэтийн элдэв балай юм үзэж хайран цагаа барсаар л. Хот баас шээстэйгээ холилдон заваарсаар л. 

Бид хүүхдэдээ сайхан "Ирээдүй"-г өгмөөр байна. Би өөр улсын хүүхдэд "атаархаж" байна. Аав ээжтэйгээ элэг бүтэн инээж хөөрч байгаа өөр улсын хүүхдэд "атаархаж" байна. Бидний хэдэн мянган хүүхэд аав ээжээсээ хол амьдын хагацал үзэж байгаа билээ. Гадаадад ажил хийхээр явсан  хичнээн аав ээж хүүхдээ санан уйлж дуулж яваа билээ.
Хамгийн гол нь бид өөрсдөө тэмцэхгүй бол хэн тэмцэх вэ? 

Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648742
5 эможи

Зочин
2023-07-09 09:27
Энэ ийм нийгэм л монголчуудад таарч тохирох нийгэм гээд бгаа штэ ихэнх хүмүүс.Оркууд бол хөгжиж яадаг юм галныханыг дуурайлаа гээд л.Ер нь бол үнэндээ соц үед оросууд л биднийг зүглүүлж чиглүүлж буруу зөвийг ялгаж агч бсан юм бна.Одоо бол улс нь ч хувийн ч ялгаагүй олигтой хийж чадаж бгаа юм үнэндээ алгаа.Нэг орос мэргэжилтэн хэлж бсан Монголчууд бол диктатураар явна.Тэгэхгүй бол эмх замбараагаа алдаж ажил хийх хүн олдохгүй бүгд архинд живнэ гэж бсан.Үнэн л хэлж бж.
U
2023-07-09 04:37
Yadaj hun bur usand orood tseverhen yavj chadahgui archaagui . Avtobusand orohoor nuli hir dag unertuulsen humuus
Зочин
2023-07-07 10:32
Сайхан болгоно л гэж сонгогдсон тэгээд яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ
Зочин
2023-07-06 23:24
Энэ 90 оноос хойших эрх чөлөөгөө эдэлж яваа хүний үг сонсохоо байсан,ах захаа мэдэхээ байсан, амин хувиа боддог болсон, боловсролгүй тэнэгүүдийн эрин үе ид дундаа явж бна. Энэ үе дуустал юу ч өөрчлөгдөхгүй болов уу
keyboard_arrow_up